Sodura-Sarantuya B.
    使用手机浏览器「扫一扫」

    在手机上保存,获得更好体验

标签
猜你喜欢的歌曲
歌词

Sarantuya B. - Sodura

Удган нуурын уснаа үүрийн цолмон тольдлоо

Үүлэн нулимстай хөх тэнгэр нь үнэгчлэн сэрлээ

Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй

Өнжөөд хоноглох гунигийг орцондоо нимгэлээрэй

Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ

Дөрвөн улиралын салхиараа чимээ чагнаарай

Ян сарьдагийн цаснаас хүслээ гуйгаарай

Наран өөдөө амьдралд насаа даатгаарай

Сарьдаг өндөр хөвчийн ууландаа

Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбаръя даа

Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө

Бууриа манасан зүр нь шувууд ирэхийг хүлээлээ

Будант амьдралын жимээрээ нүүдлээ сэлгэлээ

Агаар ус нь ханьсаж амьдраамьдрал эвлэх жамтай

Амраг хайрын сэтгэлээ аргадаж тойглоорой

Сарьдаг өндөр хөвчийн ууландаа

Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбаръя даа

Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө

Тайгын өндөр хөвчийн ууландаа

Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбаръя даа

Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө

展开显示全部歌词