词:Enkhtsetseg Ganbat
曲:Enkhtsetseg Ganbat
Гэгээн сайхнаараа нүдээ нээгээд
Гуниг үргээж инээх би дуртай
Маргааш гоё өдөр байгаасай гээд
Мандах нарыг харах би дуртай
Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа
Бодлоороо гэгээр чи бас чаднаа
Зүгээр л гэрэлт гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснээ
Зовсон бүхэнд сэтгэлээ нээгээд
Зорилгоо дүүргээд баясах би дуртай
Өр зүрх хайр дүүрэн гэрэлтээсэй
Өглөгийн ерөөлөөр өгөх дуртай
Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа
Бодлоороо гэгээр чи бас чаднаа
Зүгээр л гэрэлт гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснээ
Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа
Бодлоороо гэгээр чи бас чаднаа
Зүгээр л гэрэлт гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснээ
Санасан саруул үйлсээ бүтээгээд
Сайн хүмүүстэй уулзах би дуртай
Сүү шиг цагаан үйл дэлгэрээсэй гээд
Сайхан чамдаа эрхлэх би дуртай
Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа
Бодлоороо гэгээр чи бас чаднаа
Зүгээр л гэрэлт гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснээ
Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа
Бодлоороо гэгээр чи бас чаднаа
Зүгээр л гэрэлт гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснээ