Нэргүй дуу-Nisvanis

Нэргүй дуу

歌手:Nisvanis

时间:2023-12-01

    使用手机浏览器「扫一扫」

    在手机上保存,获得更好体验

标签
猜你喜欢的歌曲
歌词

Нэргүй дуу

Үг/Ая:Ганг

Чих амарлаа үдээс хойш тог тасарлаа орилоо зурагт минь нэг тагларлаа

Би ядарчээ би орноосоо боссонгүй

Өчигдөр хэтрүүлжээ

Чамайг бодож агсан тавьсан би зодуулсан

Дэвтрийн цаас дээр нь бэхээр татсан мөр тэнд амьдрал тэнд сэтгэл

Би чамдаа захиа бичсэн - хичээсэн

энэ үнэн би бараг архинд орсон

Гэвч чамайг би мартаагүй

Гэвч зүүдэнд минь - шөнийн тэнгэрийн доор хоёулаа

Гэвч зүүдэнд минь - зөөлөн бороо биднийг хучна

Чи бид хоёрт - хүйтэн булгийн ус оддын доор

Чи бид хоёрт - ганц шил дарс тамхины утаанд

Чи бид хоёрт × 2

Би ганцаар гэвч үнэндээ хоёулаа дэргэд минь миний нохой үнэнч нөнөр

Тэр аягыг минь дөхүүлнэ - хөмрүүлнэ

Тэр аяганаас хүйтэн хоол эсвэл хар ус ханхална

Хорт утаанд мансуурч булингартсан ухаан галын дөлд

тугалган цаас уярна тэнд чиний дүр тодорно

Гэвч би мэднэ - чамайг байхгүй гэдгийг мэднэ

Энэ бүхнийг өөртөө л шивнэнэ

Гэвч зүүдэнд минь - эзгүй ойд хоёулаа

Гэвч зүүдэнд минь - зөөлөн бороо биднийг хучна

Чи бид хоёрт - хүйтэн булгийн ус оддын доор

Чи бид хоёрт - ганц шил дарс тамхины утаанд

Чи бид хоёрт

展开显示全部歌词