Зурган дээр чиний дүрийг харахаар
Зугтаасан харцыг чинь би санлаа
Өнгөрүүлсэн бүхэн хоромхон тэр мөчөөс
Алган дээр буусан цасан шиг хайлаад
Гэрэлгүй нүдэндээ бүхнийг бичсэн
Гэгээн өдрүүд гэж өнгөн дээрээ
Хайргүй бол яагаад хайрлахгүй бол яагаад
Хажууд минь байж амлалт өгсөн юм бэ
Чи надад амласан бүхнээ дурсаа юу?
Намайг харж байхдаа хайраа нууж байсан уу?
Миний хүсэлээр болзохдоо
Чи түүнийгээ санан дурсаж байсан уу?
Би эргэж харахгүй энэхүү дурлалаа
Чамайг санахгүй үнэгүй учралаа
Ганцаарч гэсэн хатуужиж
Би өөрийгөө өөрөө уярааж явахгүй
(ая)
Өглөө эртлэн босч гэзгээ янзлаад
Цэлмэг нэг өдрийг шинээр угтаад
Өнгөрснөө орхиод зовж байснаа мартаад
Өөрөөр чинь дутахгүйг харуулнаа
Чи надад амласан бүхнээ дурсаа юу?
Намайг харж байхдаа хайраа нууж байсан уу?
Миний хүсэлээр болзохдоо
Чи түүнийгээ санан дурсаж байсан уу?
Би эргэж харахгүй энэхүү дурлалаа
Чамайг санахгүй үнэгүй учралаа
Ганцаарч гэсэн хатуужиж
Би өөрийгөө өөрөө уярааж явахгүй
(ая)
Би эргэж харахгүй энэхүү дурлалаа
Чамайг санахгүй үнэгүй учралаа
Ганцаарч гэсэн хатуужиж
Би өөрийгөө өөрөө уярааж явахгүй
Би эргэж харахгүй энэхүү дурлалаа
Чамайг санахгүй үнэгүй учралаа
Ганцаарч гэсэн хатуужиж
Би өөрийгөө өөрөө уярааж явахгүй